Өнгөрсөн хоногт зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-18 метр хүрч шороон шуурга шуурсан байна

Өнгөрсөн хоногт Увсын Улаангомд 0,4 мм бага зэргийн цас орсон байна. Бусад газраар цас ороогүй.

Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын ихэнх нутаг, Архангай, Хэнтий, Сүхбаатарын зүүн хэсэг, Ховдын баруун өмнөд хэсэг, Говь-алтай, Булганы хойд хэсгээр 0-16 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчинд 13 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см, Увсын Баруунтуруун, Завханы Улиастайд 10 см зузаан цастай байна.

 Өчигдөр өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар 1-11 градусаар хүйтэрч Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг  нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-12 градус байв.

 Өнгөрсөн шөнө Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар 1-12 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -26...-32 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -16..-23 градус хүйтэн хоносон байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-18 метр хүрч шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-12 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -21...-23 градус хүйтэн хонолоо.

<< Буцах
Улаанбаатар - 2018/12/11

17 цаг

-16 3
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2018/12/11

-15 5
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store