Өнгөрсөн хоногт Завханы Цагаанхайрханд 12.0 мм хур тунадас оржээ

Өнгөрсөн хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсэг, Булган, Орхон , Завхан, Хөвсгөл Архангай, Төв аймгийн ихэнх нутгаар 0.2-12.0 мм хур тунадас, цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Цагаанхайрханд 12.0 мм, Цагаанчулуутад 6.0 мм, Баянхонгорын Баянхонгорт 5.0 мм, Гурванбулагт 8.3 мм, Байдрагт 5.3 мм, Өвөрхангайн Арвайхээрт 5.0 хур тунадас, цас орж цасан шуурга шуурсан байна. 

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Төв аймгийн баруун хэсгээр 1-19 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчин, Хяргас, Ховдын Дунд-Ус, Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Баянтэс, Хөвсгөлийн Улаан-Уул, Чандгат, Говь-Алтайн Баян-Уул, Баянхонгорын Баянхонгор, Өвөрхангайн Хархорин, Бат-Өлзийд  8.0-1  9.0 см цастай байна. 
Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +0...+5 градус, бусад нутгаар +4...+9 градус байв.
Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +0....+5 градус, бусад нутгаар -3...-8 градус хоносон байна.
Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-17 метр хүрч шороон  болон цасан шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор өчигдөр өдөр 0.0 мм хур тунадас орсон. Шөнөдөө хур тунадас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөр өдөр +3..+4 градус, өнгөрсөн шөнө -5...-8  градус байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/16

2 цаг

-3 26
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/15

11 51
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store