
Өнгөрсөн хоногт Говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 18-22 метр хүрч ширүүссэн байна
Өнгөрсөн хоногт Завханы зүүн, Өмнөговийн хойд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр, Хөвсгөл, Орхон, Булган, Төвийн аймаг, Архангай, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар 0.0-34.0 мм бороо, хур тунадас орсноос хамгийн их нь Хэнтийн Норовлинд 34 мм, Дадалд 30 мм, Биндэрт 24 мм, Батноровт 20 мм, Гурванбаянд 19 мм, Батширээтэд 10 мм, Дорнодын Сэргэлэнд 25.0 мм, Цагаан-Овоод 19 мм бороо, хур тунадас орсон байна.
Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+23 градус, бусад нутгаар +9...+15 градус дулаан байв. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5... +11 градус, бусад нутгаар -1...+4 градус хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-22 метр хүрч ширүүссэн байна.

Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2019/02/17



6 м/с


Шинэ мэдээ

