
Өнгөрсөн хоногт Говь-алтайн Тонхил, Баян-уул, Дарви, Дэлгэрт 3,0-7,0 мм тунадас орсон байна
Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орсноос Говь-алтайн Тонхил, Баян-уул, Дарви, Дэлгэрт 3,0-7,0 мм тунадас орсон байна.
Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйнн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+16 градус, бусад нутгаар +17...+24 градус байв.
Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр +8..+14 градус, бусад нутгаар +1..+7 градус хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар салхи 4-9 метр, Алтайн нурууны өвөр бэл, Дорнод, Дарьгангын талаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх хоногоосоо 3-5 градусаар дулаарч өчигдөр өдөр +16...+18 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -5...-7 градус, бусад хэсгээр +1...+3 градус байв.

Онцлох мэдээ
Улаанбаатар - 2021/01/19
20 цаг
-15
5
O
CF



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/19
-7
19
O
CF



5 м/с


Шинэ мэдээ

