Өнгөрсөн хоногт Говь-Алтайн Бугатад салхи түр зуур 21 м/с хүрч ширүүссэн байна

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтийн нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Сүхбаатар, Дундговийн хойд, Архангайн баруун, Сэлэнгийн зүүн хэсэг, Дорнодын зарим газраар 1.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Баянтэс, Тосонцэнгэлд 29.0-34.0 см, Увсын Малчин, Улаангом, Баруунтуруун, Тэс, Завханы Улиастай, Хөвсгөлийн Жаргаланд 15-20 см, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Чандагат, Цагаан-Үүрд 8-13 см зузаан цастай  байна.   

Тунадас: Өнгөрсөн хоногт Увсын хойд, Завхан, Хөвсгөл, Дорноговь, Дорнод аймгуудын нутгийн зарим газраар 0.0-1.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Улаангом, Малчин, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 0.5-1.0 мм цас орсон байна.
Температур их: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгороор -4...-10 градус, Завхан голын эх, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх гол орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...-3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+18 градус, бусад нутгаар +5...+10 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...-1 градус, бусад нутгаар -2...-7 градус хонов.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с, Говь-Алтайн Бугатад түр зуур 21 м/с хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 0 градус орчим, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -7...-9 градус байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/03

23 цаг

11 51
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/03

21 69
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store