Өнгөрсөн хоногт говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+37 градус хүрч халлаа

2020 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 2020 оны 08 дугаар сарын 06-ны 08 цаг хүртэлх 

цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-70.0 мм бороо орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Буянтад 70.0 мм, Завханы Цэцэн-Уулд 38.0 мм, Тэлмэнд 24.0 мм, Нөмрөгт 23.0 мм, Булганы Хутагтад 28.0 мм, Хөвсгөлийн Арбулагт 21 мм, Тариаланд 16.0 мм,  Шинэ-Идэрт 15.0 мм, Баянхонгорын Бууцагаанд 15.5 мм бороо орсон байна.

Температур их: Өчигдөр өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +12...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+37 градус,  бусад нутгаар +20...+28 градус байлаа. 

Температур бага: Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+22 градус, бусад нутгаар +11...+17 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-21 метр хүрч ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0-0.3 мм, өнгөрсөн шөнө 0.0 мм бороо орсон байна. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. Өчигдөр өдөр +28...+30 градус, өнгөрсөн шөнө +16...+18 градус хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/19

5 цаг

5 41
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/19

23 73
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store