Өнгөрсөн хоногт говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар +30...+37 градус хүрч халлаа

 Өнгөрсөн хоногт Алтай, Хангайн уулархаг нутаг Төвийн нутгийн хойд хэсгээр 0.1-10.0 мм бороо орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Даян, Дарханы Шаазгайтад 10.0 мм, Говь-Алтайн Цогтод 9.0 мм, Баянхонгорын Шаргалжуутад 6.0 мм, Хориултад 5.0 мм, Өвөрхангайн Уянгад 5.0 мм бороо орсон байна.

Өчигдөр өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 1-7 градусаар сэрүүсч, бусад нутгаар 0-7 градусаар дулаарч, Монгол-Алтайн уулархаг нутгаар +12..+18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар +30...+37 градус, бусад нутгаар +24...+30 градус байв.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх,  Тэрэлж голын сав газраар  +2...+9 градус, говийн бүс нутгаар +17...+24 градус, бусад нутгаар +10...+18 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи секундэд 4-9 метр. Өдөртөө +29...+31 градус, өнгөрсөн шөнө Яармаг Сонгины орчмоор +9 ..+11 градус, бусад хэсгээр +16..+18 градус дулаан байв.
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/08/19

17 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/08/19

16 60
O
CF
Бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store