Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ           7 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд,  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Сэлбэ, Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд  үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-07  

Өнгөрсөн хоногт Өвөрхангайн Баруунбаян-Улаанд нөөлөг салхи ажиглагдлаа

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн барунн хэсгээр 0.0-24.0 мм дуу цахилгаантай бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Уянгад 24.0 мм, Арвайхээрт 19.0 мм, Зүүнбаян-Улаанд 18.0 мм, Увсын Зүүнговьд 17.0 мм,   Архангайн Хайрханд Хэнтийн 12.0 мм усархаг бороо орлоо.

Температур их: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтай өвөр говиор +33...+38 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байв.
Температур бага:  Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +0...+5 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус,бусад нутгаар +7...+12 градус хонов.
Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна. Мөн Өвөрхангайн Баруунбаян-Улаанд нөөлөг салхи ажиглагдаж салхины дундаж хурд секундэд 23 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм бороо орсон байна. Салхи бх-с секундэд 5-10 метр. Өдөртөө +21...+23 градус, өнгөрсөн шөнө +9..+11 градус дулаан байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/07

11 цаг

25 77
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/07

30 86
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store