Онцлох мэдээ:                8 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар, Хангай нурууны арын Чулуут, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө зүүн хажуугийн Хэрлэн голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдэж, Хархираа, Чигж мөн  Бэлтэс, Дэлгэрмөрөн, Туул, Ерөө, Сөгнөгөр, Хэрлэн голын нийт уртын дагууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Ховд, Онон, Балжголууд үерийн аюултай түвшинг 5-35 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8 дугаар сарын 05-ны өдөр Хараа, Ерөө голуудын усны түвшин 20 см орчим нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд  хэсгээр бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-04  

Өнгөрсөн хоногт Булганы Хутагт 85.0 мм, зарим газар 40-68 мм бороо орж, их борооны аюултай үзэгдэл ажиглагдлаа

2020 оны 07 дугаар сарын 08-ны 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 09-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.1-85.0 мм бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Өчигдөр өдөр цаг уурын байгууллагаас Булган, Архангай, Сэлэнгэ аймгийн нутгаар их бороо орж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх талаар сэрэмжлүүлэг мэдээ хүргэсэн. Тэгвэл өнгөрсөн хоногт орсон хамгийн их бороо Булганы Хутагт 85.0 мм, Архангайн Жаргалант, Булганы Булганд 63.0-68.0 мм, Хөвсгөлийн Тосонцэнгэл, Шинэ-Идэрд 53.0-56.0 мм, Хөвсгөлийн Төмөрбулаг, Архангайн Эрдэнэмандал, Цэцэрлэг, Булганы Баян-Агт, Хангал, Дарханы Шаазгайтд 40.0-43.0 мм бороо орж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Температур их:  Өчигдөр өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +10...+15 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +31...+36 градус, Алтайн өвөр говь болон Дорнод-Дарьгагын тал нутгаар +25...+30 градус, бусад нутгаар +17...+22  градус дулаан байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +3...+10 градус, Алтайн өвөр говь болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, төв болон говийн амйгуудын зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт  0.6-8.0 мм бороо орсон байна. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүссэн байна. Өчигдөр өдөр +31...+33 градус, өнгөрсөн шөнө +16...+18 градус хонов.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/04

14 цаг

22 71
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/04

23 73
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store