Өнгөрсөн хоногт Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-9.0 мм бороо, нойтон цас орсон

Өнгөрсөн хоногт Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд  хэсгээр 0.0-9.0 мм бороо, нойтон цас орсон. Үүнээс хамгийн их нь Увсын Улаангом, Сэлэнгийн Хүдэрт 9.0мм,  Хөвсгөлийн Рашаант, Архангайн Жаргалантад 8.0 мм, Увсын Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас,  Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баянхайрхан, Идэр, Сонгино, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Их-Уул, Тосонцэнгэл, Чандагат, Тариалан, Жаргалан, Эрдэнэбулган, Архангайн Эрдэнэмандал, Өлзийт, Булганы төв, Могод, Ингэттолгой, Хутаг, Бугат, Баян-Агт, Сайхан, Эрдэнэт, Сэлэнгийн Орхон, Ерөө, Орхонтуул, Өмнөговийн Даланзадгад, Гурвантэс, Хэнтийн Дадал зэрэг сумуудад 1.0-7.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Өчигдөр өдөр Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 2-7 градусаар дулаарч Алтайн өвөр говь болон Хэрлэн, Онон, Улз, Тэрэлж голын сав газраар +19...+24 градус, говь талын нутгаар +21...+26 градус байв.
Өнгөрсөн шөнө Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар өмнөх хоногоосоо 7-12 градусаар хүйтэрч хоносон. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар -4... -9 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +2...-3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9..+14 градус хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар салхи секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 19-24 метр хүрч шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөсөн хоногт бороо ороогүй. Салхи секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурсан. Өчигдөр өдөр +19...+21 градус, өнгөрсөн шөнө 0 градус орчим хоносон. 
<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

                     Өнөө шөнө Булган, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Сэлэнгийн өмнөд &n
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/05/25

17 цаг

12 53
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/25

11 51
O
CF
Үүл багаснa

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store