Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ           7 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд,  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Сэлбэ, Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд  үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-07  

Өнгөрсөн хоногт Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орлоо

Өнгөрсөн хоногт Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.1-42.0 мм бороо орсноос хамгийн их нь Архангайн Эрдэнэмандалд 42.0 мм, Булганд 26 мм, Булганы Сайханд 38.0 мм, Дашинчилэнд 26 мм, Баян-Агтад 23.1 мм, Сүхбаатарын Асгатад 23.1 мм,  Хөвсгөлийн Чандмань-Өндөрт 20.0 мм дуу цахилгаантай бороо орсон байна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +14...+19 градус, Алтайн өвөр говь, Халх гол болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар +33...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус байв
Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Тэрэлж голын хөндийгөөр +2...+8 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +16...+21 градус, бусад нутгаар +13...+18 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр буюу 24-нийй өдөр бороо ороогүй. Өнгөрсөн шөнө 1.0-3.0 мм бороо орсон. Салхи секундэд 7-12 метр. Өдөртөө +29...+31 градус, өнгөрсөн шөнө +16..+18 градус дулаан байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/07

11 цаг

25 77
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/07

30 86
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store