Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ           7 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд,  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Сэлбэ, Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд  үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-07  

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутгаар 0.2-31.0 мм бороо орлоо

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутгаар 0.2-31.0 мм бороо орсноос хамгийн их нь Завхан аймгийн шилүүстэй 31.0 мм, Завхан аймгийн зарим газраар 17-28 мм орсон бол, Баянхонгорын Баянбулагт 25.0 мм, Увсын Баруунуруунд 24.9 мм, Хяргас, Цагаанхайрханд 24.0 мм, Өлгийд 18.0 мм, Зүүнговьд 15.0 мм,  Говь-Алтайн Тайширт 21.9 мм, Цогтод 17.0 мм гэх зэргээр нэлээд ахиухан хэмжээний бороо орсон байна.

Температур их: Монгол-Алтайн уулархаг нутгаар +11...+16 градус, Дархадын хотгор Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +21...+26 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн саваар +30...+35 градус, бусад нутгаар +27...+32 градус байв.

Температур бага: Монгол-Алтай, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Дархадын хотгор, , Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +9...+14 градус, Алтайн өвөр говь, говийг бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +13..+18 градус хонов.

Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +27..+28 градус, өнгөрсөн шөнө +10..+15 градус дулаан байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/07

14 цаг

28 82
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/07

30 86
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store