
Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон Сэлэнгийн Сүхбаатар орчмоор 0.0-40.0 мм бороо орлоо
2020 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний 08 цаг хүртэлх
цаг агаарын тойм
Тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон Сэлэнгийн Сүхбаатар орчмоор 0.0-40.0 мм бороо орсноос хамгийн их нь Увсын Цагаанхайрхан 40.0 мм, Баруунтуруунд 37.0 мм, Хяргасд 35.0 мм, Хэнтийн Дадалд 32.0 мм орсон байна.
Температур их: Өчигдөр өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +15...+23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +29...+34 градус, бусад нутгаар +23...+29 градус байлаа.
Температур бага: Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +9...+16 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-24 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй байна. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Өчигдөр өдөр +24...+26 градус, өнгөрсөн шөнө +14...+16 градус хонов.

Онцлох мэдээ
11 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/27



7 м/с


Шинэ мэдээ

