Онцлох мэдээ: 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хангай нурууны өврийн Онги гол Сайхановоо сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-50 см нэмэгдэж, Онги гол үерийн түвшинд хүрсэн бол Сэлэнгэ мөрөн олон жилийн дундаж түвшинг 30-135 см давсан байна. 7 дугаар сарын 20-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 20-35 см нэмэгдэж, Зүүнбүрэн сум орчимд үерийн түвшинд хүрч үерлэнэ. Мөн Үүр, Байдраг, Хархираа, Хариг, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна. Ойрын өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-07-19

Баянхонгорын Эхийн голд +18 градус хүрч, Хөвсгөлийн Тариаланд бороо оржээ.

Өнгөрсөн 7 хоногт Баянхонгор, Архангай, Булган, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангайн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатарын зүүн, Төвийн хойд, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим газраар 0.0-7.0 мм цас орсноос хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 7.0,  Дорноговийн Улаан-Уулд 4,6мм, Говь-Алтайн Алтайд, Өвөрхангайн Богд 4,0мм цас орсон байна.  4 дүгээр сарын 1-нд Хөвсгөлийн Тариаланд бороо орсон байна. Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увсын зүүнЗавханы хойд,  Хөвсгөлийн баруун зах, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Завханы Яруу 10см, Идэр 7см, Баянхайрхан 6см, Баянтэс, Тэс 5см байна. Бусад нутгаар дулаарснаас цас хайлсан байна.Ихэнх хугацаанд сэрүүн байж Алтай, Хангайн Уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-8 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхонтуул, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2....+4 градус, Алтайн өвөр говиор +10...+17 градус, бусад нутгаар+3...+8 градус байв. Хамгийн дулаан нь Баянхонгорын Эхийн голд +18 градус хүрсэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарсан байна. 

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.   &nb
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/07/19

11 цаг

17 62
O
CF
Бороо

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/07/19

21 69
O
CF
Бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store