Онцлох мэдээ:               Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-12-01  

Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-13.0 мм цас орсон байна

2021 оны 11 дүгээр сарын 01-ний 08 цагаас 11 дүгээр сарын 08-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногийн дунд үеэс цаг агаар муудаж, ихэнх нутгаар 0.0-13.0 мм цас орсноос, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр хамгийн их орсноос Өмнөговийн Булган, Өвөрхангайн Богдод 12.8-13.0 мм, Увсын Малчинд 9.2 мм, Ховдын Үенч, Байтагд 8.0-8.4 мм, Дорноговийн Замын-Үүдэд 7.0 мм байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Увсын Малчинд 18 см, Баян-Өлгийн Даянд 15 см, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Богд, Өмнөговь Сайханд 12-14 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 10 см, Баянхонгорын Баянговьд 9 см, бусад хэсгээр 0-8 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Агаарын хамгийн их температур: 7 хонгийн сүүлчээр нийт нутгаар 5-20 градусаар эрс хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,  Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-15 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлээр нийт нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,  Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-30 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -18...-23 градус байв. Хамгийн хүйтэн нь Баян-Өлгийн Даянд -34 градус хүйтэрсэн байна.

Cалхи:  3-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 16-20 метр,  Баян-Өлгийн Өлгий, Ховдын Зэрэг, Мөнххайрхан, Мөст, Говь-Алтайн Алтайд түр зуур секундэд 28-33 метр, бусад нутгаар секундэд 10-14 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан байна.

 

Улаанбаатар хот орчмоор: 

Хур тунадас:  4-5-нд 0.0-0.2  мм цас орлоо.

Агаарын температур: 7 хоногийн сүүлээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -10...-12 градус, өнгөрсөн хоногт Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -16...-18 градус, бусад хэсгээр -10...-12 градус, өдөртөө -3...-5 градус байв.

Салхи: 4-5-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Бусад хугауаанд секундэд 4-9 метр байв. 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/12/02

2 цаг

-12 10
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/12/01

-6 21
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store