Онцлох мэдээ:                8 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар, Хангай нурууны арын Чулуут, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө зүүн хажуугийн Хэрлэн голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдэж, Хархираа, Чигж мөн  Бэлтэс, Дэлгэрмөрөн, Туул, Ерөө, Сөгнөгөр, Хэрлэн голын нийт уртын дагууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Ховд, Онон, Балжголууд үерийн аюултай түвшинг 5-35 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8 дугаар сарын 05-ны өдөр Хараа, Ерөө голуудын усны түвшин 20 см орчим нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд  хэсгээр бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-04  

Наадамчид, иргэдийн анхааралд

Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо, 12, 13-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2020 оны 07-р сарын 11-ний өдрийн 10-12 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна. Хүй 7 худаг орчимд: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/04

14 цаг

22 71
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/04

23 73
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store