Онцлох мэдээ:            7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна. Хариг гол Сагил сум орчимд болон Хэрлэн голын эхээр  үерийн түвшинг 5 см орчим давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Долдугаар сарын 8,9-ий өдрүүдэд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул  тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-08

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Хоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуур 40-140 см битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан өмнөх арав хоногоос төдийлөн өөрчлөлтгүй байгаа ба гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-02-21

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/08

11 цаг

25 77
O
CF
Униар

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/08

27 80
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store