Өнгөрсөн 7 хоногт Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын талаар +33...+39 градус хүрч халжээ

Өнгөрсөн 7 хоногт буюу 6 дугаар сарын 17, 20-22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18,19-нд төв аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орж 0.0-56,0 мм тунадас орсноос 21-нд Архангайн Цэцэрлэг хот орчмоор 17,0мм, Хөвсгөлийн Цагаан-үүрт 14,0мм, 22-нд Завханы Тэлмэнд 17,0мм, Архангайн Жаргалантад 18,0мм, Өмнөговийн Ноёнд 45,0мм, Сэврэйд 17,0мм, 23-ны өдөр Архангайн Тариатад 21,0мм, Төв аймгийн Жаргалантад 21,0мм, Нөхөрлөлд 14,0мм, Дундговийн Сайхан-овоод 18,0мм, Дорноговийн Хатанбулагт 16,0мм түр зуурын аадар бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур: 17-18-нд сэрүүвтэр, бусад хугацаанд халж Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын талаар +33...+39 градус, уулархаг нутгаар +18...+25 градус, бусад нутгаар +26...+32 градус хүрч халсан байна.    

Агаарын хамгийн бага температур: 17-19-нд шөнөдөө сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор -1...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус хонож, бусад хугацаанд дулаарсан байна. 

Cалхи: Ихэнх нутгаар 7-12 м/с, дуу цахилгаантай түр зуурын борооны өмнө 16-20 м/с хүрч ширүүсэв.  

Улаанбаатар хот орчмоор: 17, 18, 23-нд бороо орж 4,0-24,0 мм тунадас орлоо. Ихэнх хугацаанд 5-10 м/с салхитай байв. Хугацааны эхээр сэрүүсч шөнөдөө +8...+12 градус, өдөртөө +20...+22 градус, бусад хугацаанд халж 21-23-ны өдөр +30...+32 градус хүрсэн байна. 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/19

11 цаг

16 60
O
CF
Униар

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/19

18 64
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store