Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгийг хамарсан дуу цахилгаантай бороо орж, нийт 114 мм хүртэл тунадас орсон байна

Тунадас: Ихэнх нутгийг хамарсан дуу цахилгаантай бороо орж, нийт 114 мм хүртэл тунадас орсон байна. Үүнээс хамгийн их нь 24-нд Архангайн Эрдэнэмандалд 41.0мм, 27-нд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Биндэрт 28.0мм, 28-нд Дорнодын Баян-Уулд 78.0мм, Халх голд 70.0мм, Хэнтийн Дадалд 53.0мм, Дархан хот орчмоор 34.3мм, Сэлэнгийн Орхонд 33,0мм, Орхонтуулд 28.0мм, 30-нд Хөвсгөлийн Баянзүрхэд 28.0мм, Өвөрхангайн Хархоринд 26.0мм түр зуурын аадар бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур: Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын талаар +30...+36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +25...+30 градус хүрч халсан байна.  

Агаарын хамгийн бага температур: 26-28-нд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэн бэлчир орчмоор -3...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +10...+15 градус, бусад нутгаар +6...+11 градус, бусад хугацаанд  Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэн бэлчир орчмоор 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +16...+24 градус, бусад нутгаар +11...+17 градус хоносон байна.

Cалхи: Ихэнх нутгаар 7-12 м/с, дуу цахилгаантай түр зуурын борооны өмнө 18-22 м/с хүрч ширүүсэв.

Улаанбаатар хот орчмоор: 27-нд 2.3мм, 29-нд 0.5мм бороо, 25-нд 12.0мм, 28-нд 14мм, , 30-нд 6.0мм түр зуурын дуу цахилгаантай бороо орлоо. Ихэнх хугацаанд 5-10 м/с салхитай байв. Хугацааны сүүлчээр сэрүүсч шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +13...+15 градус, бусад хугацаанд шөнөдөө +16...+18 градус, өдөртөө 24-ний өдөр +29...+31 градус хүрч халсан байна. 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/19

11 цаг

16 60
O
CF
Униар

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/19

18 64
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store