Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын  ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, 21-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 

Тиймээс зам, даваа цасанд дарагдах, боогдох, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул иргэд, тээвэрчид, хол замд гарч буй жолооч нар аюулгүй байдлын бэлэн байдлаа хангаж замд гарах, цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг тогтмол хэрэглэж, өөрийн болон ойр дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна. 

<< Буцах
Улаанбаатар - 2020/04/05

20 цаг

10 50
O
CF
Утаа
6 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/05

13 55
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store