Онцлох мэдээ:         9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс,  Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон болон Хэрлэн голын адаг, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Чулуунхороот сум орчимд үерийн аюултай  түвшинд хүрсэн байдалтай нэлээд элбэг устай байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2020-08-10

                    8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Хэнтий нуруунаас усжих Хүдэр, Ерөө, Балж, Туул, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

 

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-08-10

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/22

14 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/22

18 64
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store