Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2020-08-02

                   8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хэнтий нурууны баруун хажуугийн Шарын гол, Хараа, Ерөө, голууд Туул гол Алтанбулаг сум орчим усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, , Хархираа, Чигж мөн Хэрлэн, Онон, Бэлтэс зэрэг голууд үерийн түвшинг 10-45 см  даван үерлэж, Ховд, Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг 5-65 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8-р сарын 03-ны өдөр Ус судлалын Сэлэнгэ-Хутаг, Чулуут-Өндөр-Улаан, Ерөө-Дулаанхаан харуул орчимд  голын  усны түвшин 15-30 см нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр бороо орно.      Иймд цаашид орох хур тунадасны эрчимшилээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

 

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

              2020-08-02

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/06

2 цаг

19 66
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/05

26 78
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store