Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -6 ... -11 градус хүйтэн хонолоо

Өнгөрсөн хоногт Сэлэнгэ, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн, Төв, Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр 0.1-20,8 мм бороо, цас орсноос хамгийн их нь Дархан-Уулын Шаазгайтад 20,8мм, Сэлэнгийн Ерөө, Зүүн-хараад 18,0мм, Баруун-хараад 12мм, Хүдэрт 11,0мм, Төв аймгийн Батсүмбэрт 14,0мм, Дорнодын Цагаан-овоод 11,0мм орсон байна. 

Өнөө өглөөний 8 цагийн өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн ихэнх нутгаар 1-22 см цасан бүрхүүл түр тогтсоноос Сэлэнгийн Бугантад 22см, Дарханы Шаазгайтад 22см, Төв аймгийн Борнуурт 22см, Батсүмбэрт 16см, Жаргалантад 13см, Баян-чандманьд 10см байна.

Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарсан ба бусад нутгаар 3-21 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын  нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр +13... +20 градус, бусад нутгаар  +5...+12 градус дулаан байсан бол шөнөдөө ихэнх нутгаар хүйтэн хонож Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр  -6 ... -11 градус хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн бүсийн өмнөд хэсгээр +1... +6 градус дулаан, бусад нутгаар 0 ... -5 градус хүйтэн байжээ.

 Өнгөрсөн хоногт нутгийн баруун хэсгээр секундэд 4-9 метр, бусад нутгаар секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-24 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/10/22

11 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2018/10/22

5 41
O
CF
Үүл багаснa

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store