Гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээ

Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар агаарын тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэл ба дамжуулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, төмөр зам, авто зам, барилга, аялал жуулчлал, рашаан сувилал зэрэг эдийн засгийн салбаруудын технологийн үйл ажиллагаанд шаардлагатай ус цаг уур, орчны хяналт шинжилгээний чиглэлээр судалгаа хийх, мэдээ, мэдээллийг гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэх;

Тухайлбал:
  1. Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар тодорхой бүс нутагт бичил цаг уурын судалгаа явуулж, уур амьсгалын нөхцлийг тодорхойлох;
  2. Улсын чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүдэд гэрээний үндсэн дээр судалгаа шинжилгээний ажил явуулах;
  3. Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар газар тариалангийн болон цөлжилт явагдаж байгаа бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  4. Хөрс, ус, агаарын сорьцын шинжилгээ хийх;
  5. Гол, мөрөн, нуур, мөсөн гол, усны хөвүүр ба ёроолын амьтан, ургамал, гулдрилын хэв гажилт, усны чанар, төлөв, байдал, усны урсацын  тооцоо, шинжилгээ, судалгааны дүгнэлт гаргах;
  6. Газар орчмын цаг уурын элементүүдийн тухайлбал, агаар, хөрсний температур, агаарын чийгшил, хур тунадас, салхины чиглэл, хурд, агаарын даралт, үүлний хэмжээ, хэлбэр, өндөр, цаг агаарын үзэгдлүүдийн мэдээ, хөрсний гүний температур, цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан, нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацаа, нарны цацрагийн хоног, сар, жилийн мэдээллээр үйлчлэх;
  7. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн захиалгаар хөрсний чийг, хөрс гэсэх, хөлдөх хугацаа, үр тарианы түрүүлэлт, ангилан хадалт эхлэх хугацаа, үр тарианы ургамал, төмс, хадлан бэлчээрийн ургамлын ургацын  2-6 сарын урьдчилсан мэдээллээр үйлчлэх;

Мал аж ахуй эрхлэгчид, фермер, аж ахуйн нэгжүүдийн захиалгаар мал төллүүлэх, тариа тариалах, хадлан тэжээл бэлтгэх, ургац хураах үеийн зөвлөмжүүд боловсруулж үйлчлэх гэх мэт

Улаанбаатар - 2017/05/30

20 цаг

22 71
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2017/05/30

27 80
O
CF
Багавтар үүлтэй

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store