Гол, мөрний усны горимын тойм 2019-09-02

Гол, мөрний усны горимын тойм

2019 оны наймдугаар сарын гуравдугаар арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буюу хоногт 1-6 см буурсан явцтай байсан.  Эдгээр голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 5-95 см бага харин 2018 оны мөн үеийнхээс 5-30 см ахиу  байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман Хойттамир, Урдтамир голын усны түвшин 8 дугаар сарын 3 дугаар  арав хоногт өмнөх арав хоногоос 8-15 см буурсан ерөнхий хандлагатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 3-30 см бага харин ус судлалын Урдтамир-Цэцэрлэг харуул орчимд 20 см ахуй байна. Олон жилийн дундаж түвшинтэй харьцуулбал Чулуут-Чулуут болон Урдтамир-Цэцэрлэг харуул орчимд 5-15 см ахуй бусад голууд 15-45 см бага байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Сөгнөгөр, Хэрлэн, Хүдэр, Ерөө, Сэлбэ Улиастай зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногоос 1-40 см буурсан байна.  Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс 2-70 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-25 см буурсан ба арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал  5-40 см бага харин Сэлэнгэ мөрний дунд болон адгаар 20-100 см ахиу байна. 

      2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Онон, Хэрлэн голын дагууд усны түвшин хугацааны турш 2-30 см буурсан байна. Хурх, Барх, Эг, Халх, Улз зэрэг голуудын арав хоногийн дундаж түвшин  олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс 10-50 см бага Балж, Онон, Хэрлэн голын дагууд олон жилийн дунджаас 10-40 см ахиу байна.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Төгрөг, Дундцэнхэр, Чонохарайх, Долоонуур зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногоос 5-30 см буурсан байна. Арав  хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал Ховд, Буянт, Турган, Чигэртэй, Чонохарайх, Долооннуур голынх 5-25 см ахиу, Булган, Дундцэнхэр, Төгрөг голынх 5-20 см бага байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Тээл, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги , Зэгстэй, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 2-12 см буурсан ба арав хоногийн дунджаараа 2018 оны мөн үеийнхээс 10-45 см  бага байна.    

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс,  Хариг, Намир, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин хоногт 2-4 см буурсан ерөнхий явцтай байсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон  олон жилийн дунджаас 8-30  см их байгаа бол Чигж, Баруунтуруун гол өмнөх оны мөн үеийнхтэй ойролцоо байна.

Наймдугаар сарын Гуравдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2019.09.02

 

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/23

8 цаг

10 50
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/23

25 77
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store