Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-12-12

Гол, мөрний усны горимын тойм 2019-08-12

2019 оны наймдугаар сарын нэгдүгээр арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5-15 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 5-55 см бага харин 2018 оны мөн үеийнхээс 15-60 см ахиу  байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман Хойттамир, Урдтамир голын усны түвшин 8 дугаар сарын эхний арав хоногт аажим буюу хоногт 1-5 см буурсан ерөнхий хандлагатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-65 см бага харин Идэр голын уртын дагууд хоногт 5-55 ахиу байна.

Хэнтий нуруунаас эхтэй голууд өмнөх арав хоногт нэлээд элбэг устай буюу үерийн болон үерийн аюултай түвшинг даван олон хоног үргэлжлэн үерлэсэн онцлогтой байлаа. Тухайлбал Хүдэр, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Сэлбэ голын дунд хэсгээр өмнөх арав хоногийн эх болон сүүлээр үерлэсэн бол Хараа, Ерөө голын хувьд  өнгөрсөн хугацааны турш үерийн түвшинг даван үргэлжлэн үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс 20-90 см ахиу байна.

Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш 40-125 см буурсан хэдий ч ус судлалын Сэлэнгэ-Зүүнбүрэн, Сэлэнгэ-Сүхбаатар харуул  орчимд хугацааны  турш үерийн түвшинг давсан байдалтай байсан байна. Харин Хялгант тосгон орчим 8 дугаар сарын 1, 2-нд үерийн түвшинг 20-25 см даваад эргээд буурсан явцтай байлаа.  Сэлэнгэ мөрний нийт уртын дагуух арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үетэй харьцуулбал 40-235 см ахиу устай байгаа ба энэ нь сүүлийн 5 жилд нэмэгдээгүй хэмжээгээр Сэлэнгэ мөрний усны түвшин нэмэгдсэн байна.

Орхон гол Сүхбаатар сум орчимд өнгөрсөн хугацааны  дунд хүртэл нэлээд элбэг устай буюу гол үерийн байдалд шилжсэн хэвээр байсан ба арав хоногийн сүүлээр  түвшин хоногт 5-20 см буурсан  байна. Харин Орхон голын эх болон дунд хэсгээр хоногийн түвшний хэлбэлзэл багатай өнжсөн ба арав хоногийн дундаж утгаараа 2018 оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-60 см бага адгаараа 40-50 см ахиу устай байна.

      2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Балж, Онон, Хэрлэн голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хэдий ч үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байсан ба арав хоногийн дунджаараа олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-100 см ахиу Халх, Улз голын дагууд 5-50 см бага байна. Харин Хэрлэн гол Чойбалсан сум орчимд усны түвшин арав хоногийн турш хоногт 2-10 см нэмэгдэж үерийн түвшинд дөхсөн байна.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Төгрөг, Дундцэнхэр, Чонохарайх, Долоонуур зэрэг голуудын хоногийн түвшний хэлбэлзэл 1-5 см байсан ба арав  хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс 10-40 см бага байна. Харин Ховд, Буянт, Чонохарайх голын хувьд олон жилийн дунджаас 10-45 см их байна.

Хангай нурууны өврийн Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги , Зэгстэй, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн сүүлээр хоногт 10-80 см нэмэгдэж, Байдраг, Цагаантуруут гол үерийн түвшинг 20-45 см даван үерлэсэн бол бусад голуудын усны түвшин аажим буурсан явцтай байлаа.  Хангайн өврийн голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 20-85 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс,  Хариг, Намир, Хангилцаг зэрэг голууд хоногийн түвшний хэлбэлзэл багатай өнжсөн ба  арав хоногийн дундаж утгаараа 2018 оны мөн үе болон  олон жилийн дунджаас 20-50  см их байгаа бол Чигж, Баруунтуруун гол 10-15 см бага түвшинд байна.

Наймдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу нэлээд элбэг устай байсан байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2019.08.12

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/12/13

14 цаг

-8 17
O
CF
Утаа
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/12/13

-8 17
O
CF
Үүлшинэ

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store