Гол, мөрний усны горимын тойм 2018-09-11

Гол, мөрний усны горимын тойм

2018 оны есдүгээр сарын нэгдүгээр арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс голуудын хувьд усны түвшин өдөр бүр 1-2 см нэмэгдсэн бол Эг, Бүгсий, Шишхэд зэрэг голууд усны түвшний хэлбэлзэл өнгөрсөн арав хоногт харьцангуй бага байв. Харин Үүр голын түвшин хугацааны эхээс 70 см орчимоор буурсан байна. Арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-45 см бага байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Суман, Хойттамир ба Урдтамир голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 5-10 см нэмэгдсэн ерөнхий явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшин өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-20 см ахиу байна.

Есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Тэрэлж, Сөгнөгөр, Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх арав хоногийн дундуур хоногт 10-20 см нэмэгдээд аажим бүүрсан хандлагатай байсан бол бусад голуудын хувьд арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-120 см ахиу байна.

Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш хэлбэлзэл багатай байсан бол Орхон голын дагууд хугацааны дундуур усны түвшин 5-25 см ихэссэн ба арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 40-60 см ахиу байна.

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Эг, Онон, Балж болон  Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшин өнгөрсөн  арав хоногийн турш хоногт 1-5 ихэссэн байна. Хэрлэн голын дагууд болон Онон гол Дадал сум орчимд хугацааны турш үерийн түвшинг давсан хэвээр байв. Хэнтий нурууны  зүүн хажуугийн  голууд арав хоногийн дундаж утгаараа 2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас  10-80 см ахиу харин Халх, Улз голын дагууд  олон жилийн дунджаас 20-60 см бага байна.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Харбут, Сагсай,  Чигэртэй, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голын усны түвшин арав хоногийн турш хоногт 1-3 см буурсан ба арав хоногийн дундаж утга олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс  10-30 см бага байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд голын усны түвшин өнгөрсөн хугацааны  турш хэлбэлзэл багатай байсан бол Цагаантуруут голын усны түвшин 5-15 см буурсан байна. Хангайн өврийн голуудын арав хоногийн дундаж түвшин 2017 оны мөн үе болон  олон жилийн дунджаас 15-70 см ахиу бол Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Түй голын дагууд олон жилийн дундаж утгаас 10-30 см бага байна.  

  Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хэлбэлзэл бага байсан ба арав хоногийн дундаж утгаараа  өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см ахиу байна.

Есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хэдий ч зарим гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн болон үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн байна. Хэнтий нуруунаас усжих Туул, Онон, Балж, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Хангай нурууны Байдраг, Орхон голын адгаар үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2018.09.11

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.     
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2018/09/21

5 цаг

1 33
O
CF
Цас
4 м/с

ӨНӨӨДӨР - 2018/09/20

1 33
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store