Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Гол, мөрний усны горимын тойм 2018-07-02

2018 оны зургаадугаар сарын гуравдугаар  арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн эхээр хоногт 5-10 см нэмэгдсэн хэдий ч хугацааны дундаас эргэн буурсан ерөнхий хандлагатай байв. Харин Бүгсий болон Эг голын дагууд хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага, 2017 оны мөн үеийнхээс 5-30 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Хойттамир, Урдтамир, Чулуут голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн эхээр хоногт 10-65 см нэмэгдэж, Чулуут голын дагууд олон жилийн дундаж түвшинг 10-50 см давсан бол бусад голуудын хувьд хоногийн түвшний өөрчлөлт багатай буюу 1-2 см-н хооронд хэлбэлзэв. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 30-125 см бага, өмнөх оны мөн үеийнхээс 10-25 см ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Тэрэлж болон Туул голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн дундуур хоногт 5-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-10 см давсан бол Хүдэр, Хараа, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голуудын хоногийн түвшний хэлбэлзэл 1-2 см байсан байна. Дээрх голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 10-55 см бага харин 2017 оны мөн үеийнхээс 10-30 см ахиу байна.

Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн эх болон адгаар хоногт 1-2 см нэмэгдсэн явцтай бол Орхон голын эхэн  хэсгээр хугацааны дундаас хоногт 10-55 см,  харин дунд хэсэг буюу ус судлалын Орхон-Орхон харуул орчимд арав хоногийн сүүлээр хоногт 10-35 см тус тус нэмэгдсэн байна.  Арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 20-75 см бага өмнөх оны мөн үеийнхээс 10-30 см ахиу байна.

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Хэрлэн, Улз, Онон болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буюу хоногт 1-2 см нэмэгдсэн ерөнхий хандлагатай байлаа. Хэнтийн арын голуудын арав хоногийн дундаж түвшин өнгөрсөн оны мөн үеэс 5-35 см ахиу, олон жилийн дунджаас 10-30 см бага байна.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган,  Турган, Сагсай, Чигэртэй зэрэг голуудын хоногийн түшний хэлбэлзэл 1-5 см байсан ба арав хоногийн дунджаараа өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 15-65 см ахиу түвшинд байна. Харин Ховд гол Мянгад сум орчимд хугацааны турш усны түвшин 40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг давсан хэвээр байв.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Завхан, Яруу, Хожуул, Түй, Байдраг, Заг, Шаргалжуут, Зэгстэй, Таац зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим нэмэгдсэн бол Цагаантуруут голын усны түвшин 6 дугаар сарын 24-нд өмнөх өдрийнхөөс 155 см нэмэгдэж, үерийн түвшинг 50 см даван хүчтэй үерлэсэн байна. Хангайн өврийн голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-70 см бага , 2017 оны мөн үеийнхээс 5-30 см ахиу байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш 1-2 см нэмэгдсэн ба арав хоногийн дундаж утгаараа  2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см ахиу байна.

Зургаадугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим нэмэгдсэн хандлагатай байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2018.07.02

Улаанбаатар - 2018/11/18

17 цаг

-10 14
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2018/11/18

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store