Говь-алтайн Алтай хот, Тонхил, Шарга, Баянхонгорын Жинст сумдын нутгаар салхи 28-30 м/с хүрч онц хүчтэй шороон болон цасан шуурга шуурлаа

Тунадас: 6,7-нд баруун аймгуудын зарим газраар, 9-ний өдөр Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн бороо бол 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь болон зүүн аймгуудын нутгаар бороо, цас орж 0.1 -18,6мм тунадас орсон байна. Үүнээс хамгийн их нь Архангайн Булганд 18,6мм, Өмнөговийн Даланзадгадад 16,3мм, Өвөрхангайн Бат-өлзийд 15,4мм, Богдод 14,6мм, Ховдын Дунд-усд 15,0мм, Говь-алтйн Алтай хотод 14,4мм, Ховдын Мөстөд 14,2 мм орсон байна.  

Агаарын хамгийн их температур: өдөртөө хугацааны эхний хагаст дулаахан байж Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +11...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Алтайн өвөр говиор +19..+26 градус байсан бол 10-ны өдрөөс эрс сэрүүсч уулархаг нутгаар -1...-6 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын талаар +12...+17 градус, бусад нутгаар +3...+11 градус байлаа. 

Шөнөдөө  6-9-ны хооронд дулаахан байсан хэдий ч мөн 10наас эхлэн хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -11..-16 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +2...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн хонож байлаа. 

Cалхины тухайд өнгөрсөн 7 хоногт ихэнх хугацаанд салхи шуургатай цаг агаар тогтворгүй байлаа. тухайлбал, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь талын нутгаар секундэд 18-20 м/с, зарим үед түр зуур 24-30 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга шуурлаа. Ялангуяа 11-12-нд Алтайн салбар уулс, говийн аймгуудын нутгаар онц хүчтэй шороон болон цасан шуурга болж, Говь-алтайн Алтай хот, Тонхил, Шарга, Баянхонгорын Жинст сумдын нутгаар салхи  28-30 м/с хүрсэн байна. 

 

Улаанбаатар хот орчмоор: 10,11-нд бага зэргийн бороо, нойтон цас орж 0,2-2,4 мм тунадас орлоо. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, зарим үед 14-17 м/с хүрч шороон шуурга шуурлаа. 6-9-нд дулаарч өдөртөө +19...+21 градус, шөнөдөө +2...+6 градус, бусад хугацаанд сэрүүсч өдөртөө +4...+6 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -4...-6 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

                     Өнөө шөнө Булган, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Сэлэнгийн өмнөд &n
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/05/25

14 цаг

12 53
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/25

11 51
O
CF
Үүл багаснa

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store