Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Харбут, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд  үерийн түвшинг 10-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх голын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага,  ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Бусад үйлчилгээ

Цаг уур, орчны шинжилгээний газар, түүний харъя байгууллагуудаас та дараах хэлбэрийн бусад үйлчилгээг авч болно:

-  Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторид захиалга өгч дараах ажил, үйлчилгээг авч болно.

-  Агаар, хөрс, усны шинжилгээ, үнэлгээ хийлгэх

-  Цаг уурын бүх төрлийн хэмжих хэрэгслийг стандартын дагуу шалган баталгаажуулах, тохируулга хийх

-  Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу

-  Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “ус цаг уур, орчны шинжилгээний тусгай хэрэгцээний мэдээлэл гаргах” үйлчилгээ явуулах эрх олгох,

-  Тусгай хэрэгцээний мэдээлэл гаргах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээний дагуу шаардлагатай мэдээллээр хангах,

-  Аймаг, сум, орон нутаг, иргэн, аж ахуйн нэгжид цаг агаарын аюултай болон байгалийн гамшигт үзэгдэл болсон тухай тодорхойлолтыг гаргаж өгөх

-  Гадаа талбайд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /зах, барилга, зам гүүр, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг г. м.)-д зориулж цаг агаарын бодит ба урьдчилсан мэдээгээр гэрээний дагуу үйлчлэх

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/06/18

11 цаг

16 60
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2018/06/18

20 68
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store