Баян-Өлгийн зүүн өмнөд, Увс, Завханы зүүн хойд, Архангайн баруун, Өвөрхангай, Булган, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн ихэнх нутгаар хур тунадас орлоо

Баян-Өлгийн зүүн өмнөд, Увс, Завханы зүүн хойд, Архангайн баруун, Өвөрхангай, Булган, Хэнтий, Дорнодын  хойд, Сэлэнгийн ихэнх нутгаар  хэсгээр 0,1-5,7 мм хур тунадас нойтон цас оров.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр  Завхан, Булганы  зүүн хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн, Хэнтийн, Дорнодын хойд хэсгээр 1-6 см цастай байна.
Өчигдөр өдөр Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Дорнодын хойд хэсгээр 7-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд +22...+29 градус, бусад нутгаар +13....+22 градус дулаан  байв.  
Өнгөрсөн шөнө нутгийн баруун хэсгээр өмнөх шөнөөс 1-9 градусаар хүйтэрч, нутгийн зүүн хагаст өмнөх шөнөөс 1-10 градусаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -1...-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +6...+15 градус, бусад нутгаар -1 градус хүйтнээс4 градус дулаан хонов. 
Улаанбаатар хот орчмоор: Хур тунадас ороогүй. Салхи секундэд 6-11 метр, зарим үед секундэд 11-15 метр хүрч шороон шуурга шуурав. Өдөртөө +19... +20 градус дулаан, шөнөдөө -2 гардус хүйтэн хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/08/19

11 цаг

13 55
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/08/19

16 60
O
CF
Бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store