Онцлох мэдээ: 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Эг, Барх, Онон, Балж, Тэрэлж, Хөвсгөл нуураас эхтэй Эг, Хангай нурууны өврийн Завхан гол Дөрвөлжин сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-30 см нэмэгдэж, Онон гол Дадал сум орчимд үерийн түвшинг  даван үерлэж байна. Мөн түүнчэн Үүр, Сөгнөгөр, Орхон, Онги, Хэрлэн, Хархираа, Ховд, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 10-45 см, Байдраг гол Баянбүрд, Хэрлэн гол Чойбалсан, Орхон гол Орхон баг орчимд үерийн аюултай түвшинг 5-25 см давсан хэвээр байна.   Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээнүүд зохиогдож эхлэхтэй холбогдуулан Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл, мөсний зузааны байдлын талаар мэдээлэх нь

                       Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл, мөсний зузаан байдал

2018-01-19-ний өдөр Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 19-н цэгт мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 55 см байлаа. Хэмжилтээс харахад Хатгал тосгоны ойролцоох 9-н цэгт хийсэн хэмжилтийн мөсний дундаж зузаан 57 см харин Ханх орчмын 10 цэгт хийсэн хэмжилтийн мөсний дундаж зузаан 54 см байсан ба Мэргэн, Сомон хад, Доод модот булан Живээ зэрэг газруудад нууранд хар, цагаан хил үүсэх үзэгдэл зонхилон ажиглагдаж байв. 2018 оны хэмжилтүүдийг өмнөх оны мөн үеийн хэмжилтүүдтэй харьцуулахад 5-30 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгаа бол нуурын баруун эргээс 5 км-т Модон хүй орчимд мөн түүнчлэн зүүн эргээс  300 м-т Борсогийн урд үзүүр болон Борсого орчимд 10-15 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

2017 оны 1 дүгээр сарын 19-ний мэдээгээр нуурын мөсний дундаж зузаан 55 орчим см, зарим газарт 40 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй байна. Тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй, мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай байна. Ялангуяа, ачааны машин зорчихыг хориглох шаардлагатай байна

1 дүгээр хүснэгт.  Мөсний зузааны хэмжилтийн дүн, 2017, 2018 он

 

д/д

Мөсний зузаан хэмжсэн газар

Мөсний зузаан,см 2017-01-10

Мөсний зузаан,см 2018-01-19

 

Ханх талаас

1

Борсогийн урд үзүүр зүүн эргээс 300 м

55

45

2

Борсого зүүн эргээс 3.0 км

55

41

3

Далбай зүүн эргээс 2.5 км

48

50

4

Агьтын шанаа зүүн эргээс 1.5 км

50

55

5

Ноён гол зүүн эргээс 7 км

48

55

6

Шугнууль зүүн эргээс 7 км

52

56

7

Тураг зүүн эргээс 6 км

56

55

8

Таана зүүн эргээс 5 км

48

55

9

13 Овоо зүүн эргээс 1 км

39

65

10

Ханх сум зүүн эргээс 500 м

56

65

 

Хатгал тосгоны ойролцоо

11

Жиглэгийн ам баруун эргээс 3 км

51

49

12

Хар ус баруун эргээс 10 км

50

49

13

Хорхойт баруун эргээс 8 км

46

51

14

Хясаа баруун эргээс 5 км

48

60

15

Онголог баруун эргээс 400 м

40

60

16

Тойлогт баруун эргээс 100 м

37

67

17

Дээд модот булан баруун эргээс 3 км

48

67

18

Сомо хад баруун эргээс 300 м

46

70

19

Модон хүй баруун эргээс 5 км

55

48

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

2018-01-25

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/08/17

14 цаг

19 66
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2018/08/17

23 73
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store