
Архивын цаасан болон цахим баримт
1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Архивын тухай хуулиар “Байгаль орчин, Ус цаг уурын мэдээллийн баримтын төв” болж төрийн архивын статустай болсон.
2006 оны 4 дүгээр сард Байгаль Орчны Сайдын тушаалаар УЦУОШГ-ын Төрийн архив, мэдээллийн сангийн хэлтэс болсон. Тус хэлтэс нь “Байгаль орчин, Ус цаг уурын мэдээллийн баримтын төв” архив, Ус цаг уур, орчны мэдээллийн нэгдсэн сан гэсэн 2 үндсэн хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
2013 оны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Байгаль орчин, Ус цаг уурын мэдээллийн архив нэртэй болсон ч архив /цаасан суурьтай баримт/, тоон мэдээллийн сангийн үндсэн чиг үүрэгт өөрчлөлт ороогүй ажил үүргээ гүйцэтгэж байна. 1936 оноос одоог хүртэлх Уур амьсгалын ажиглалтын сүлжээ, Нарны цацрагийн ажиглалтын сүлжээ, Аэрологийн/Агаар мандлын дээд давхаргын цаг уурын горимын мэдээ/ сүлжээ, Агроцаг уурын ажиглалтын сүлжээ, Гадаргын усны мониторинг, Сансрын ажиглалтын системийн мэдээллүүд нь цаасан баримт болон тоон байдлаар тус архивт хадгалагдаж байна.
2015 оны 1 дүгээр сарын 1-ны байдлаар архивын 15-н сан хөмрөгт /хүснэгт 3/ 9038948 хуудас, 134303 хадгаламжийн нэгж /цаашид нэмэгдэх тоо/ баримт хадгалагдаж байна. Дараах байдлаар хүснэгт 1, хүснэгт 2-т үзүүлэв.

Онцлох мэдээ
8 цаг




ӨНӨӨДӨР - 2021/03/03



7 м/с


Шинэ мэдээ

