Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Шишхэд, Хангай нуруунаас усжих Чулуут болон Завхан гол Дөрвөлжин сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 15-45 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна. 6 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 25 см давна.  Иймд дээр дурьдсан голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-18

Амралтын өдрүүдээр хүйтэн жиндүү байна

Ирэх амралтын өдрүүдээр буюу 29, 30-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 

<< Буцах
Улаанбаатар - 2019/06/18

20 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/18

25 77
O
CF
Бага зэргийн бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store