Онцлох мэдээ:         9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс,  Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон болон Хэрлэн голын адаг, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Чулуунхороот сум орчимд үерийн аюултай  түвшинд хүрсэн байдалтай нэлээд элбэг устай байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс

Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно

Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

2020 оны 09 дүгээр сарын 04-ний 20 цагаас 09 дүгээр сарын 05ы 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон голын сав газраар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/22

14 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/22

18 64
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store