Алтайн уулархаг нутаг болон говь тал хээрийн нутгаар секундэд 15-20 метр хүрч шороон шуурга шуурлаа

Өнгөрсөн хоногт Булган, Дорнодын төв хэсгээр 0.1-2.0 мм хур тунадас, нойтон цас оров. Бусад нутгаар хур тунадас ороогүй.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр  нийт нутгаар цасгүй байна.
Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-17 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр +3...+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+26 градус, бусад нутгаар +11....+18 градус дулаан  байв.  
 Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хагаст өмнөх шөнөөс 1-16 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав болон Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -8...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийнуулархаг нутаг, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар -2...-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +5...+15 градус,бусад нутгаар -1 градус хүйтнээс 4 градус дулаан хонов. 
Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь тал хээрийн нутгаар секундэд 15-20 метр хүрч шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Хур тунадас ороогүй. Салхи секундэд 6-11 метр, зарим үед секундэд 10-15 метр хүрч шороон шуурга шуурав. Өмнөх өдрөөсөө 14 градусаар хүйтэрч өдөртөө +4...+6 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

                     Өнөө шөнө Булган, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Сэлэнгийн өмнөд &n
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/05/25

14 цаг

12 53
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/05/25

11 51
O
CF
Үүл багаснa

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store