Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Шишхэд, Хангай нуруунаас усжих Чулуут болон Завхан гол Дөрвөлжин сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 15-45 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна. 6 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 25 см давна.  Иймд дээр дурьдсан голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-18

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч  нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохиогдож эхлэхтэй холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй аймгууд арга хэмжээ зохион байгуулагдах гол мөрөн, нуурын мөсний зузааны хэмжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан хэмжиж аюулгүй байдал хангагдсан үеэр зохион байгуулахыг анхааруулж байна.

<< Буцах
Улаанбаатар - 2019/06/18

20 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/18

25 77
O
CF
Бага зэргийн бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store