Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Монгол-Алтай уулархаг нутгаар -6 градус хүйтэн хонов

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр 0,0-31,0 мм бороо орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 31,0мм, Чандмань-Өндөрт 20,0мм, Булганы Орхонд 30,0мм, Сайханд 28,0мм, Гурванбулагт 19,0мм, Төв аймгийн Угтаалд 27,0мм, Алтанбулагт 20,0мм бороо орсон байна.

 Нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө сэрүүсч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +7...+12  градус,  Алтайн өвөр говь болон, говийн бүс нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +16...+21 градус байв. 

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -6...+1 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +4...+11 градус хонов.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөртөө 5.0 мм, өнгөрсөн шөнө 1.0 мм бороо орсон байна. Салхи секундэд 17-19 метр, зарим үед түр зуур секундэд 24-26 метр хүрч ширүүсэв. Температур өдөртөө +21...+23 градус, шөнөдөө +8...+10 градус байв.

<< Буцах
Улаанбаатар - 2018/11/18

20 цаг

-14 6
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2018/11/18

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store