Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Гол, мөрний усны горимын тойм 2018-07-10

2018 оны долдугаар сарын нэгдүгээр  арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим нэмэгдсэн хандлагатай байсан бол Үүр голын усны түвшин 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд хоногт 30-95 см нэмэгдэж, үерийн түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеийнхээс  10-50 см бага байна.

Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Урдтамир, голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн эхээр хоногт 10-35 см нэмэгдсэн бол бусад голуудын хувьд хоногийн түвшний өөрчлөлт багатай буюу 1-2 см-н хооронд хэлбэлзэв. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 35-125 см бага, өмнөх оны мөн үеийнхээс 10-35 см ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Шарын гол,  Тэрэлж, Туул, Сөгнөгөр голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим нэмэгдсэн явцтай байсан бол Ерөө голын дагууд усны түвшин энэ сарын 3,4-ний өдрүүдэд хоногт 20-55 см нэмэгдээд хугацааны дундаас эргэн буурсан байна. Дээрх голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 10-45 см бага харин 2017 оны мөн үеийнхээс 25-100  см ахиу байна.

Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн сүүлээр хоногт 5-10 см нэмэгдсэн бол Орхон голын хувьд арав хоногийн турш хоногт 5-35 см нэмэгдсэн байна. Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагуух арав хоногийн дундаж түвшин өмнөх оны мөн үеэс 10-45 см ахиу харин олон жилийн дунджаас 15-100 см бага байна.

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Онон, Балж болон  Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх арав хоногийн эх болон сүүлээр хоногт 10-65 см нэмэгдэж, 7 дугаар сарын 8-ны өдөр ус судлалын Балж-Дадал харуул орчимд үерийн түвшинг 5 см орчим даван үерлэсэн байна. Харин Халх, Хэрлэн голын адаг болон Улз голын дагууд хоногийн түвшний өөрчлөлт багатай өнжсөн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж утга олон жилийн дунджаас 10-65 см бага өнгөрсөн оны мөн үеэс 15-50 см их байна.  

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган,  Турган, Сагсай, Чигэртэй,  Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голын усны түвшин арав хоногийн турш аажим буурсан ба  арав хоногийн дунджаараа өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-95 ахиу харин Сагсай, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг голын хувьд 10-50 см бага байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Түй, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут голын усны түвшин өмнөх арав хоногийн эхээр хоногт 5-25 см нэмэгдсэн бол Онги голын дагууд хугацааны дундаас хоногт 10-40 см нэмэгдэж, Арвайхээр сум орчимд үерийн түвшинг 15 см орчим даван үерлэсэн байна. Харин бусад голууд хоногийн түвшний хэлбэлзэл багатай байлаа. Хангайн өврийн голуудын арав хоногийн дундаж түвшин 2017 оны мөн үеийнхээс 10-40 см ахиу харин олон жилийн дунджаас 40-90 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хариг зэрэг голуудын усны түвшин 7 сарын эхний арав хоногийн эхээр хоногт 5-20 см нэмэгдээд аажим буурсан ба арав хоногийн дундаж утгаараа  2017 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см ахиу байна.

Долдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж үерийн түвшинг даван үерлэсэн байна.  Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2018.07.10

Улаанбаатар - 2018/11/18

20 цаг

-14 6
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2018/11/18

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store