Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-05-25 11:17:32

Хэвлэх

7 хоногийн тойм

2020 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 05 дугаар сарын 25ы 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас:  19, 20-нд нутгийн зарим газраар,  21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22, 23, 24-нд ихэнх нутгаар,  25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.0-60.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Баяндун, Дашбалбар, Баян-Өлгийн Улаанхус, Сүхбаатарын Мөнххаанд орсон байна.  

Агаарын хамгийн их температур: 18-22-нд 1-12 градусаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус,  бусад нутгаар +23...+27 градус хүрч халсан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь,  Орхон-Сэлэнгийн сав газраар  +22....+28 градус, бусад нутгаар +12...+22 градус байв.

 Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлээр /23-25-нд/ бага зэрэг сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -4....+2 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгаар +10...+16 градус, бусад нутгаар +3...+9 градус байв. Бусад хугацаанд өмнөх хоногоосоо +1...+12 градусаар дулаарсан байна. 

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,  говийн бүс нутгийн зарим газраар 20, 21-нд түр зуур секундэд 13-15 метр,  22-24-нд секундэд 16-21 метр, зарим газраар түр зуур секундэд 26-28 метр хүрч шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 20-23-нд 0.0-2.0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...+4 градус, бусад хэсгээр +3...+8 градус, өдөртөө +13...+19 градус байлаа.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Улаанбаатар - 2020/05/27

20 цаг

24 75
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/05/27

26 78
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store