Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-09-19 09:22:53

Хэвлэх

1 хоногийн тойм

2020 оны 09 дүгээр сарын 18ы 08 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 19-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт Увс, Дорнодын зүүн хэсэг, Баян-Өлгийн баруун, Завханы хойд хэсгээр 0.0-4.0 мм бороо орсноос хамгийн их нь Увсын Баруунтуруунд 4.0 мм, Зүүнговь, Зүүнхангай, Хяргасд 3.0 мм, Цагаанхайрхан, Малчинд 2.0 мм орсон байна.          

 

Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 0-5 градусаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +12...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+30 градус, бусад нутгаар +19...+24 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр  0....-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9....+15 градус, бусад нутгаар +1....+8 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 4-9 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Өчигдөр өдөр +18...+20  градус, өнгөрсөн шөнө +3...+5 градус хонов.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/19

23 цаг

12 53
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/19

23 73
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store