Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар гол мөрөн, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Ажиглалтын мэдээ > Голын усны тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-12-12 14:35:14

Хэвлэх

Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм 2017-12-11

2017 оны арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

        2017 оны арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голууд 20-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдсэн байна. Дээрх голуудын мөсний зузааныг олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-20 см бага байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 30-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-15 см нимгэн байгаа бол ус судлалын Хануй-Эрдэнэмандал, Чулуут-Чулуут харуул орчимд олон жилийн дунджаас 15-20 см ахиу зузаантай байна.  Харин Хойттамир, Урдтамир голд хараахан мөсөн бүрхүүл тогтож амжаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн зайр, харз гүйх үзэгдэл голлон ажиглагдсан байна.

 Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж болон түүний цутгал голууд 30-65 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-25 см зузаарсан байна. Эдгээр голуудын мөсний зузаан 2016 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-25 см бага байна. Харин Сөгнөгөр, Хараа /Баруунхараа сум/, Туул /Улаанбаатар хот/ голын мөсний зузаан олон жилийн дунджаас  10-20 см ахиу зузаантай байна.

Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд 30-55 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өнгөрсөн хугацааныхаас мөсний зузаан 10-20 см нэмэгдсэн ба энэ нь  олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-30 см бага байна.

     2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Улз, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-15 см нэмэгдэж, 20-80  см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузаан олон жилийн дундаж болон 2016 оны мөн үеиййнхээс  5-20 см бага байна.   

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голууд 25-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-25 см нэмэгдсэн байна. Дээрх голуудын мөсний зузааныг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5-25 см нимгэн байна. Булган, Төгрөг, Чонохарайх голд мөсөн зах үүсчрөг голд хараахан мөсөн бүрхүүл тогтоогүй ба мөсөн зах үүсч, өтгөн зайр гүйх үзэгдэл зохилон ажиглагдаж байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Онги, Зэгстэй, Таац, Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хангилцаг Намир, Хариг зэрэг голууд 20-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь 12 дугаар сарын 01-ний өдрийнхөөс  5-10 см зузаарсан байна. Энэ нь олон жилийн дундаж зузаанаас 10-35 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Жижиг голууд болох Хүнгүй, Яруу, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги голын адаг болон Зэгстэй, Таац зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

            Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-25 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.

 

ä/ä

 

Гол-харуулын нэр

Олон жил

 

Мөсний зузаан, 2016.12.11

Мөсний зузаан, 2017.12.11

Дундаж

Хамгийн их

Мөсний зузаан, см

1

Сэлэнгэ мөрөн- Хялгант сум

44

75

52

49

2

Сэлэнгэ мөрөн - Сүхбаатар

43

85

35

29

3

Дэлгэрмөрөн гол-Мөрөн сум

47

90

65

50

4

Эг гол-Эрдэнэбулган сум

40

93

18

26

5

Идэр гол-Их-Уул сум

48

61

28

31

6

Орхон гол-Орхон сум / Сэлэнгэ /

55

85

60

56

7

Орхон гол-Сүхбаатар сум

34

82

44

44

8

Туул гол-Улаанбаатар хот

48

120

56

57

9

Ерөө гол-Ерөө сум

48

84

51

45

11

Хараа гол-Баруунхараа сум

38

80

69

58

13

Онон гол-Биндэр сум

45

75

63

43

14

Хэрлэн гол-Өндөрхаан сум

50

81

37

42

15

Хэрлэн гол-Чойбалсан сум

50

94

52

48

16

Халх гол-Сумбэр сум

52

93

60

52

17

Ховд гол –Өлгий сум

58

76

66

59

18

Булган гол-Булган сум

30

70

-

-

19

Түй гол-Баянхонгор сум

26

50

20

22

20

Завхан гол-Гуулин сум

52

90

89

55

 

Улаанбаатар - 2017/12/15

23 цаг

-21 -5
O
CF
Цас

0 м/с

ӨНӨӨДӨР - 2017/12/16

-13 8
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store