Онцлох мэдээ:           7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут,  Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-03  

Ажиглалтын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлсөн нь
Шинэчлэгдсэн: 2017-01-05 07:03:46

Хэвлэх

Энэ оны анхны экспедиц гарлаа.

2012 оны 4 дүгээр сарын 17-ны байдлаар УОБЕГ-аас өгч байгаа мэдээгээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Бүрэнтогтох,Эрдэнэбулган, Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт ойн түймэр асч байгаа бөгөөд Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Сэлэнгэ аймгийн Түшиг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт гарсан ойн түймэр цурманд ороод асч байгаа юм байна. Иймд УОБЕГ-ын холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөний үндсэн дээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлж ойн түймэр унтраах арга хэмжээ зохион байгуулж эхэллээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ-Бороо-1" экспедиц тус аймгийн Түшиг суманд, Булган аймгийн "Булган-Бороо-1" экспедиц Сэлэнгэ, Бугат сумын орчим, Хөвсгөл аймгийн "Мөрөн-Бороо-1" экспедиц Цагаан-Үүр суманд гарсан түймрийг унтраах зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлөлж тунадас нэмэгдүүлэхээр 17-ны өдөр ажилдаа гарлаа. 

Мөн энэ сарын 18-ны өдөр "Хурын шим" төвийн экспедиц Улаанбаатар хотын орчим Богдхан ууланд газрын генератор ажиллуулж хур тунадас нэмэгдүүлэх ажил зохион байгуулах бэлтгэж байна.

                                                                          Д.Чулуунбат

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/03

17 цаг

19 66
O
CF
Аянгатай аадар бороо

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/03

24 75
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store