Онцлох мэдээ: 7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Увс нуурын савын Баруунтуруун, Чигж, Хангилцаг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Ерөө, Балж, Хэрлэн, Хархираа, Хариг, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 15-нд Туул гол Лүн, Онон гол Дадал сум орчимд усны түвшин 10-25 см нэмэгдэж, Онон гол үерийн түвшинд дөхнө.  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-14  

Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-06-15 14:50:05

Хэвлэх

Хөрсний чанарын 2017 оны төлөв байдлын тойм

        

           Энэ онд орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу нийт 159 цэгт хяналт шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт өглөө. Хяналт шинжилгээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн 93 цэг буюу Багануур дүүргийн 9, Хан-Уул дүүргийн 19, Налайх дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 21, Чингэлтэй дүүргийн 7, Багахангай дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 13, Сонгинохайрхан дүүргийн 8, Баянгол дүүргийн 9, Орон нутагт 6 аймгийн 64 цэг буюу Дорнод аймгийн 16, Хэнтий аймгийн 8, Өмнөговь аймгийн 10, Дундговь аймгийн 12, Сүхбаатар аймгийн 8 цэгт хөтөлбөрт хяналт шинжилгээ хийсэн байна.

Энэхүү хяналт шинжилгээгээр хөрсөн дэх  кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлыг рентгенфлоурсценцийн спектрофотометр ашиглан 1 кг хөрсөнд агуулагдах агууламжийг тодорхойлсон болно.

Улаанбаатар хотын хөрсний чанарын хяналт шинжилгээний тойм

Сүхбаатар дүүрэг

 Хяналт шинжилгээний дүн:  Нэг кг хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж  хлор 0.1 мг/кг, кадмий 0.6 мг/кг, хартугалга 26.6 мг/кг, мөнгөн ус 0.1 мг/кг, хром 3.2 мг/кг, цайр 292.6 мг/кг, зэс 24.5 мг/кг, кобальт 31 мг/кг, стронций 585.6 мг/кг, рубиди 192.2 мг/кг, циркон 377.2 мг/кг ба хром илрээгүй байна.

2012, 2014, 2016, 2017 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулан зураг 1-т харууллаа.

Зураг 1. Сүхбаатар дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын дундаж агууламж, мг/кг

Дүгнэлт: Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Сүхбаатар дүүргийн хөрс хлор, кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, зэс, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин “Бэлх”, “29-р сургууль”, “Их сургуулийн хашаа”, “1-р эмнэлэгийн хашаа”, “Парк доторх” цэгүүдэд цайрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 47.4-165.1 мг/кг-аар давж цайрын бохирдол илэрсэн байна. 

Улаанбаатар хотын 93 цэгт хийсэн хөрсний чанарын хяналт шинжилгээний дүнг MNS 5850:2008 стандарттай харьцуулахад нийт цэгийн 31.2 хувь цайрын, 6 хувь кобальтын, 5 хувь стронцийн бохирдолтой байна. Хан-уул дүүргийн “Харгиа” цэгийн сорьцонд хромын агууламж 7.5 дахин их  буюу хортой агууламжаас давж бохирдсон байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү./uploads/2017 onii hursnii tuluv baidliin toim.pdf

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/14

17 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/14

29 84
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store