
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-31 14:03:18
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын 2016 оны 12 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2016 оны 12 дугаар сард Дэлгэрмөрөн- Цагаан-Уул, Дэлгэрмөрөн- Тосгон, Бойны газар, Ногоонбулаг, Сэлэнгэ- Тосонцэнгэл, Хөвсгөл нуур- Ханх, Хөвсгөл нуур- Хатгал хяналт-шинжилгээний цэгээс нийт 7 усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд, тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2016 оны 12 дугаар сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Дэлгэрмөрөн гол, Дэлгэрмөрөн голын Цагаан-Уул хяналт-шинжилгээний цэгээс ирсэн сорьцонд хийсэн химийн найрлага, чанарын шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 283 мг/л, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулагийн хяналт-шинжилгээний 3 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэсжилт 289- 299 мг/л-т хэлбэлзэж, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй бөгөөд голын ус маш цэвэр байлаа.
Сэлэнгэ гол, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сэлэнгэ голын усны эрдэсжилт 212 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба голын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Хөвсгөл нуур- Ханх хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц, Хатгал хяналт- шинжилгээний цэгээс 2 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 226- 258 мг/л ба нуурын ус маш цэвэр байлаа.
Дүгнэлт, Хөвсгөл аймгийн гадаргын усны 2016 оны 12 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Дэлгэрмөрөн, Сэлэнгэ голуудын ус 212- 299 мг/л, Хөвсгөл нуурын усны эрдэсжилт 226- 258 мг/л-т тус тус хэлбэлзэж, дунд зэргийн эрдэсжилттэй байлаа. Эдгээр гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, маш цэвэр байлаа.
1 дүгээр хүснэгт /Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй/
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
4.0< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
9 |
0.1 |
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул |
|
|
1.3 |
0.04 |
0.003 |
0.27 |
0.003 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
9.92 |
1.4 |
0.8 |
0.02 |
0.002 |
0.33 |
0.007 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
9.44 |
1.0 |
0.8 |
0.01 |
0.002 |
0.26 |
0.004 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
8.48 |
1.3 |
0.6 |
0.02 |
0.002 |
0.38 |
0.006 |
Сэлэнгэ-Тосонцэнгэл |
|
|
1.4 |
0.03 |
0.003 |
0.59 |
0.003 |
Хөвсгөл нуур- Ханх |
|
|
0.8 |
0.01 |
0.002 |
0.08 |
0.009 |
Хөвсгөл нуур- Хатгал |
|
|
0.8 |
0.01 |
0.002 |
0.06 |
0.002 |

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/25



7 м/с


Шинэ мэдээ

