
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 15:49:08
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын 2016 оны 11 дүгээр сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2016 оны 11 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн- Тосгон, Бой, Ногоонбулаг, Идэр- Зүрх, Хөвсгөл нуур- Ханх, Хөвсгөл нуур- Хатгал, Бүгсүй-Төмөрбулаг, Мөрөн хотын гүний усны 1 цэг, хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч нийт 9 сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2016 оны 11 дугаар сард хийсэн шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Гол мөрөн, нуур- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
4< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
9 |
0.1 |
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул |
|
|
3.2 |
0.07 |
0.001 |
0.33 |
0.005 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
10.4 |
1.4 |
2.1 |
0.02 |
0.001 |
0.30 |
0.001 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
10.2 |
1.6 |
2.1 |
0.02 |
0.002 |
0.29 |
0.001 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
10.9 |
1.8 |
1.6 |
0.01 |
0.002 |
0.42 |
0.001 |
Идэр- Зүрх |
|
|
2.2 |
0.04 |
0.003 |
0.53 |
0.004 |
Хөвсгөл нуур- Ханх |
|
|
1.3 |
0.01 |
0.001 |
0.05 |
0.001 |
Хөвсгөл нуур- Хатгал |
|
|
1.8 |
0.02 |
0.002 |
0.07 |
0.002 |
Бүгсүй-Төмөрбулаг |
|
|
1.1 |
0.01 |
0.003 |
0.84 |
0.007 |
Гүний ус - Мөрөн |
|
|
5.3 |
0.81 |
0.004 |
0.08 |
0.009 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дэлгэрмөрөн гол, Дэлгэрмөрөн голын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 292- 314 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан тохиолдол ажиглагдаагүй бөгөөд голын ус цэвэр байлаа.
Идэрийн гол, Идэр- Зүрх хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэр голын усны эрдэсжилт 165 мг/л, голын ус цэвэр байлаа.
Хөвсгөл нуур, Хөвсгөл- Ханх, Хөвсгөл- Хатгал хяналт шинжилгээний цэгээс 2 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 218- 218 мг/л ба нуурын бохирдолгүй, ус цэвэр байлаа.
Бүгсүй-Төмөрбулаг хяналт шинжилгээний цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед голын усны эрдэсжилт 306 мг/л ба бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Мөрөн хотын гүний усны хяналт шинжилгээний цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гүний усны эрдэсжилт бага, 110 мг/л байсан боловч гүний усан дахь аммонийн агууламж нь /NH4/ хүлцэх агууламжаас бага зэрэг их байсан байна.
Дүгнэлт, Хөвсгөл аймгийн гадаргын усны 2016 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Дэлгэрмөрөн, Идэр, Бүгсүй голын ус 165- 314 мг/л, Хөвсгөл нуурын усны эрдэсжилт 218- 218 мг/л голуудын болон нуурын усны эрдэсжилт дунд зэргийн буюу 165- 314 мг/л-т хэлбэлзэж байлаа. Эдгээр гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
23 цаг




ӨНӨӨДӨР - 2019/02/18



7 м/с


Шинэ мэдээ

