
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 03:18:09
Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм
Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм
2014 онд Улаанбаатар хотын 4 дүүргийн 48 цэгийн хөрсний дээжинд кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлын шинжилгээ шинжилгээ хийгдсэн.
Кадмий, хартугалга: Хөрсний чанарын шинжилгээгээр кадмийн дундаж агууламж 0.36 мг/кг, хартугалганы дундаж агууламж 24.1 мг/кг буюу MNS58:50 2008 стандартаас давсан агууламжгүй хэвийн байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх кадмий болон хартугалганы дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 1-т харууллаа.
Зураг 1. Улаанбаатар хотын хөрсөн дэх кадмийн болон хартугалганы дундаж агууламж, мг/кг
Мөнгөн ус: Хөрсний чанарын шинжилгээгээр мөнгөн усны дундаж агууламж 0.26 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7 дахин бага агууламжтай гарсан. Улаанбаатар хотын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 2-т үзүүлэв.
Зураг 2. Улаанбаатар хотын хөрсөн дэх мөнгөн усны дундаж агууламж, мг/кг
Зэс, цайр: Хөрсний чанарын шинжилгээгээр зэсийн дундаж агууламж 23 мг/кг, цайрын дундаж агууламж 218 мг/кг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан агууламжгүй байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх зэс болон цайрын дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 3-т харууллаа.
Зураг 3. Улаанбаатар хотын хөрсөн дэх зэс болон цайрын дундаж агууламж, мг/кг
Кобальт, стронций: Хөрсний чанарын шинжилгээгээр кобальтын дундаж агууламж 28 мг/кг, стронцийн дундаж агууламж 524 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан агууламжгүй байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх кобальт болон стронцийн дундаж агууламжийг MNS 58:50 2008 стандарттай харьцуулан зураг 4-т үзүүлэв.
Зураг 4. Улаанбаатар хотын хөрсөн дэх кобальт болон стронцийн дундаж агууламж, мг/кг
Бусад хүнд металлын хувьд бром 1 мг/кг, хром 0.46 мг/кг, рубиди 194 мг/кг, циркон 283 мг/кг дундаж агууламжтай шинжилгээний дүнгээр гарсан байна. Бүх дээжинд хлор илрээгүй.

Текст мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Хандалт |
Орон нутгийн хөрсний чанарын төлөв байдлын тойм | 2017-02-22 | 5067 |
Улаанбаатар хотын хөрсний чанарын 2016 оны төлөв байдлын тойм | 2017-02-22 | 5227 |
2015 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ | 2015-12-21 | 8261 |
Орон нутгийн хөрсний чанарын 2014 оны тойм | 2015-05-13 | 10614 |
Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм | 2015-05-13 | 10858 |
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2018/04/23



6 м/с


Шинэ мэдээ

