
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 15:52:17
Улаанбаатар хотын агаарын чанарын 8-р сарын дунд 10 хоногийн мэдээ
Улаанбаатар хотын агаарын чанар
2015 оны 8 дугаар сарын дунд 10 хоног
Улаанбаатар хотын агаарын чанарыг Баруун 4 зам /УБ-2/, 1-р хороолол /УБ-3/, 13-р хороолол /УБ-4/, 100 айл /УБ-5/, Офицеруудийн ордон /УБ-6/, Монгол газар ХХК, Цахилгаан станц /УБ-7/, Ургах наран хороолол /УБ-8/, Дамбадаржаа /УБ-9/, Хайлааст /УБ-11/ орчимд агаар дахь түгээмэл бохирдуулах бодисууд болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10; PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы хяналт шинжилгээг хийлээ.
Агаар дахь хүхэрлэг хий болон азотын давхар ислийн 10 хоног тутмын өөрчлөлтийг дараах зурагт харуулав.
Сарын дунд 10 хоногийн агаарын чанарын шинжилгээний дүнг өмнөх 10 хоногийн дундаж дүнтэй харьцуулахад агаар дахь хүхэрлэг хийн болон азотын давхар ислийн агууламж бага зэрэг өссөн байна.
Хэмжилтийн дүнг үзүүлэлт тус бүрээр дараах зургуудад харууллаа:
Агаар дахь хүхэрлэг хий (SO2)-н 10 хоногийн дундаж агууламж 2мкг/м3, хамгийн их агууламж 12мкг/м3-д хүрсэн ба нийт 8 цэгт 67 удаагийн хэмжилт хийснээс ХХХ-ээс давсан тохиолдол илрээгүй байна.
Агаар дахь азотын давхар исэл (NO2)-ийн 10 хоногийн дундаж агууламж 30мкг/м3, хамгийн их агууламж 61мкг/м3-д (11-нд баруун 4 зам орчимд ХХХ-ээс 1.5 дахин их) хүрч, нийт 7 цэгт 59 удаа хэмжилт хийснээс ХХХ-ээс 20 удаа буюу 34%-д давсан байна.
Агаар дахь том ширхэглэгт тоосонцор (PM10)-ын 10 хоногийн дундаж агууламж 78мкг/м3, хамгийн их агууламж 208мкг/м3-д (7-нд 100 айл орчимд ХХХ-ээс 2.1 дахин их) хүрч, нийт 5 цэгт 47 удаа хэмжилт хийснээс ХХХ-ээс 12удаа буюу 26%-д давсан байна.
Нарийн ширхэглэгт тоосонцрыг баруун 4 зам, 13-р хороолол орчимд хэмжсэн ба 10 хоногийн дундаж агууламж 24мкг/м3, нийт 19 удаа хэмжилт хийснээс ХХХ-ээс давсан тохиолдол илрээгүй байна.
Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн дундаж агууламж 688мкг/м3, 8 цагийн дундаж хамгийн их агууламж 5360мкг/м3-д хүрсэн ба нийт 4 цэгт 101 удаагийн хэмжилт хийснээс ХХХ-ээс давсан тохиолдол илрээгүй байна.
Озон (O3)-ы дундаж агууламж 44мкг/м3, 8 цагийн дундаж хамгийн их агууламж 96мкг/м3-д хүрсэн ба нийт 3 цэгт 68 удаа хэмжилт хийснээс ХХХ-ээс давсан тохиолдол илрээгүй байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2018/04/19



13 м/с


Шинэ мэдээ

