
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 18:41:17
Увс аймгийн гадаргын усны чанарын 2016 оны 9 дүгээр сарын тойм
- Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2016 оны 9 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гашуун-Улаангом дээд цэг, Улаангом доод цэг, Хариг- Сагил, Боршоо-Боршоо, Тэс-Тэс, Торхилог- Давст, Хандгайт- Давст, Сагил- Сагил, Хангилцаг- Цагаанхайрхан, Билүү- Хяргас, Гэдрэг- Малчин, Чигж- Өндөрхангай, Баруунтуруун- Баруунтуруун, Түргэн- Түргэн Увс нуур- Давст, Улаангом хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2016 оны 9 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
Cr+6 |
||
1 |
Гашуун- Улаангом дээд цэг |
8.53 |
2.4 |
1.1 |
0.07 |
0.002 |
0.004 |
|
2 |
Гашуун- Улаангом доод цэг |
7.90 |
1.9 |
1.4 |
0.04 |
0.002 |
0.006 |
0.002 |
3 |
Увс нуур-Улаангом |
6.64 |
3.0 |
9.5 |
1.38 |
0.001 |
0.006 |
0.002 |
4 |
Увс нуур-Давст |
|
|
12.5 |
2.62 |
0.003 |
0.014 |
|
5 |
Тэс-Тэс |
|
|
0.9 |
0.05 |
0.002 |
0.024 |
|
6 |
Чигж -Өндөрхангай |
|
|
3.3 |
0.14 |
0.000 |
0.011 |
|
7 |
Билүү-Хяргас |
|
|
3.2 |
0.50 |
0.009 |
0.044 |
|
8 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
|
|
2.8 |
0.08 |
0.001 |
0.009 |
|
9 |
Сагил-Сагил |
|
|
3.3 |
0.12 |
илр. |
0.004 |
|
10 |
Хариг-Сагил |
|
|
1.1 |
0.05 |
0.001 |
0.012 |
|
11 |
Түргэн-Түргэн |
0.9 |
0.02 |
0.001 |
0.005 |
|
||
12 |
Баруунтуруун- Баруунтуруун |
|
|
2.8 |
0.03 |
0.002 |
0.004 |
|
13 |
Торхилог-Давст |
|
|
0.9 |
0.05 |
0.001 |
0.006 |
|
14 |
Хандгайт-Давст |
|
|
3.0 |
0.30 |
0.002 |
0.010 |
|
15 |
Гэдрэг-Малчин |
|
|
1.3 |
0.04 |
0.026 |
0.044 |
|
16 |
Боршоо-Боршоо |
1.6 |
0.03 |
0.001 |
0.007 |
|
||
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
0.01 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус дагуудаа цэвэр байсан ба Билүү гол Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 119 мгО/л буюу ХА-аас бага зэрэг давж, Гэдрэг гол Малчин хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн азотын /NО2/-ын бохирдол илэрч, ХА-аас 1.3 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, голуудын ус цэвэр байлаа.
Увс нуур Давст, Улаангом хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Улаангомын орчим нуурын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 2.8 дахин их, Давстын орчимд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.5 мгО/л буюу ХА-аас бага зэрэг давж, мөн усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 5 дахин их байлаа.
Дүгнэлт, Увс аймгийн гадаргын усны 2016 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд, Хариг- Сагил, Боршоо- Боршоо, Тэс- Тэс, Торхилог- Давст, Хандгайт- Давст, Сагил- Сагил, Хангилцаг- Цагаанхайрхан, Чигж- Өндөрхангай, Баруунтуруун- Баруунтуруун, Түргэн- Түргэн хяналт-шинжилгээний цэгээс гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Билүү гол Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гэдрэг гол Малчин хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн азотын агууламж, Увс нуурын усан дахь органик болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/15



6 м/с


Шинэ мэдээ

