
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-10-01 08:31:22
Туул голын усны чанарын 2020 оны 8 дугаар сарын төлөв байдал
1. Туул голын усны чанар
8 дугаар сарын 5- 6-нд, хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Баянзүрх, Зайсан, Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр, Хаданхясаа, Алтанбулаг, мөн Туул голын цутгал Улиастай, Сэлбэ, Дунд голын хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Улаанбаатар хотоос дээш хэсэгт болон хот орчимд өмнөх сараас ихсэж, хотоос дээш хэсэгт 70- 130 мкСи/см-т хэлбэлзэж, хот орчимд дунджаар 100 мкСи/см байсан бол хотоос доош хэсэгт өмнөх сараас 1.7- 2 дахин багасаж 60- 100 мкСи/см-т хэлбэлзэж байлаа.
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт
Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим дагуудаа хэвийн байсан ба Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байсан ба түүнчлэн Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт мөн адил голын усан дахь бохирдол өмнөх сарынхаас эрс багасаж, их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлт ажиглагдаагүй байна. Тухайлбал, Туул голын Сонгиноос Алтанбулаг хяналт шинжилгээний цэг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж 6.19- 8.31 мгО/л байсан ба голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 1.5- 2.8 мгО/л-т хэлбэлзэж /2 дугаар зураг/, мөн усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0.11- 0.16 мгN/л-т /3 дугаар зураг/, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 0.020- 0.039 мгР/л-т тус тус хэлбэлзэж, ХА-аас давсан тохиолдол ажиглагдаагүй бөгөөд нитритийн азот /NО2/-ын агууламж 0.002- 0.051 мгN/л-т хэлбэлзэж, Сонгино доод цэгийн орчимд ХА-аас 2.6 дахин давсан байна. Энэ үед Туул голын цутгал Улиастай гол болон Сэлбэ голын Улаанбаатар цэгийн орчимд усны чанар өмнөх сараас сайжирч, бохирдолгүй байсан ба Дунд голын Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азот /NО2/-ын бохирдол илэрч, ХА-аас бага зэрэг давжээ.
Туул голын усны шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. Жич: Усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /ХА/-аас давсан агууламжийг тодруулав.
1 дүгээр хүснэгт
Гол- Хяналт шинжилгээний цэг |
О2, мг/л |
БХХ5,мг/л |
NH4, мг/л |
NО2, мг/л |
NО3, мг/л |
Рэрд,мг/л |
MNS4586-98 усны чанарын стандарт /ХА/ |
6< |
3 |
0.5 |
0.02 |
9.0 |
0.1 |
Туул- Уубулан |
8.31 |
2.1 |
0.04 |
0 |
0.16 |
0.005 |
Туул- Зайсан |
7.58 |
1.7 |
0.07 |
0.001 |
0.23 |
0.025 |
Туул- Сонгино доод |
7.50 |
1.5 |
0.14 |
0.051 |
0.19 |
0.020 |
Туул- Алтанбулаг |
6.52 |
2.0 |
0.16 |
0.002 |
0.48 |
0.034 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын дүнг MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /ХА/-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.
2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт
3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт
2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ
2020 оны 8 дугаар сарын 6-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа цэгүүдээс нийт сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/ |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/б, мг/л |
БХХ5, мг/л |
ХХХ, мг/л |
NH4, мг/л |
NO2, мг/л |
NO3, мг/л |
Цэвэршилт, % |
MNS4943:2015 /ЗДХ/ |
|
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
||
Төв ЦБ |
Орох |
6.60 |
205 |
695 |
1256 |
|
|
|
63.6 |
Гарах |
6.92 |
112 |
253 |
244 |
26.08 |
0.085 |
0.10 |
||
Нисэхийн ЦБ |
Орох |
5.76 |
10362 |
1145 |
600 |
|
|
|
93.2 |
Гарах |
6.80 |
284 |
77.5 |
65.6 |
27.53 |
0.267 |
0.26 |
||
Био орон сууц ЦБ |
Орох |
6.62 |
91.0 |
288 |
694 |
|
|
|
82.2 |
Гарах |
7.15 |
2.0 |
51.2 |
51.6 |
13.54 |
1.377 |
0.21 |
Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 64%- 93%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар 64% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.8- 12 дахин, Нисэхийн ЦБ 93% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.9- 9.5 дахин давж, Био орон сууц ЦБ 82% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж тус тус ЗДХ-ээс 2.6 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.
Толгойт дахь Төв ЦБ-ийн 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %
Дүгнэлт, Туул голын усанд 2020 оны 8 дугаар сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж Улаанбаатар хотоос дээш хэсэгт болон хот орчимд өмнөх сараас ихэссэн байсан ба хотоос доош хэсэгт багассан байна.
Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим дагуудаа /Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд болон доош/ хэвийн байсан ба Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын усны чанар өмнөх сарын адил сайн, бохирдолгүй цэвэр байлаа.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт голын усан дахь бохирдол өмнөх сарынхаас эрс багасаж, их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлт ажиглагдаагүй бөгөөд зөвхөн Сонгино доод цэгийн орчимд нитритийн азотын бохирдол илэрч, Туул голын цутгал Улиастай, Сэлбэ голын Улаанбаатар цэгийн орчимд усны чанар өмнөх сараас сайжирч, бохирдолгүй байсан ба Дунд голын Улаанбаатар цэгийн орчимд нитритийн азотын бохирдол бага зэрэг илэрчээ.
8 дүгаар сард цаг уурын байдлаас шалтгаалж, Туул голын химийн найрлага, эрдэсжилт, усны чанарт голын дагуудаа нилээд өөрчлөлт ажиглагджээ. Тухайлбал, хур борооны үерийн оргил үе тохиож, голын усны түвшин олон жилийн дунджаас 20- 85 см ахиу байсан нь нөлөөлж, Туул голын дээд хэсэгт газрын гадаргын угаадлаар голын усны эрдэсжилт нилээд ихэссэн ба түүнчлэн голын усны урсац нэмэгдснээр Улаанбаатар хотоос доош буюу бохирдол ихтэй хэсгийн усны чанар сайжирсан байлаа.
Энэ үед Толгойт дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 64%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 93%, Био орон сууцны ЦБ 82%-тай цэвэршүүлсэн усыг Туул голд нийлүүлж байлаа.
Я.Эрдэнэбаяр, Усны чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
5 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/03/01



6 м/с


Шинэ мэдээ

